Нэгдсэн хөтөлбөр


АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

2017/01/05  491   0

Даргалагч:Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, Лхагва гараг, Төрийн ордон
8:00-9:00Бүртгэл
9.00-9.30Нээлтийн ажиллагаа (Их танхим)

Нээлтийн үг

- Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд

- Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эйлко Жэйгэр

- БНХАУ-ын Ардын дээд прокурорын
  Авлигатай тэмцэх товчооны 4-дүгээр товчооны дарга Сон Хансон

- Олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин
  Мухамед
9.30-10.10Нэгдсэн хуралдаан  (Их танхим)

Авлигын эсрэг үйл ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй 

  Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал
10:10-10:30Цайны завсарлага
10:30-12:30Салбар хуралдаан* 
12:30-14:00Үдийн зоог 
14:00-15:30Салбар хуралдаан* 
15:30-15:50Цайны завсарлага
15:50-16:50Нэгдсэн хуралдаан (Их Танхим)

  Салбар хуралдааны үр дүнг хуралдааны дарааллаар танилцуулах 
16:50-17:00Хаалт 

  Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат

*Салбар хуралдаан
I салбар хуралдаан: Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа (Их танхим)

1. Авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэх нь

2. Шүгэл үлээгчийн асуудал

3. Олон улсын сайн туршлага, санаачилга

4. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа:
    Эрх зүйн харилцан туслалцаа, хөрөнгө буцаах асуудал

5. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудал

6. Улс төрийн намын санхүүжилт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал
II салбар хуралдаан: Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал (Их Эзэн Чингис хаан танхим)

1. Төрийн албаны томилгооны асуудал

2. Худалдан авах ажиллагааны ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
    сэргийлэх нь 

3. Цахим үйлчилгээг хөгжүүлэх нь

4. Олон улсын сайн туршлага, санаачилга

5. Төрийн албан хаагчдын шударга байдал ба авлигад өртөх эрсдэл 
III салбар хуралдаан: Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал (Жанжин Д.Сүхбаатар танхим)

1. Бизнесийн ёс зүй

2. Хувийн хэвшил дэхь авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа, үнэлгээ хийх
    олон улсын туршлагаас

3. Шударга өрсөлдөөнийг дэмжих нь 

4. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх асуудал

5. Олон улсын сайн туршлага
IV салбар хуралдаан: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо ("В" танхим)

1. Авлигын тухай шинжлэх ухааны танин мэдэхүй ба иргэний боловсрол

2. Эрх мэдэл, их мөнгийг хянах нь: Авлигатай тэмцэхэд хараат бус хэвлэл мэдээллийн
    гүйцэтгэх үүрэг

3. Иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг нэмэгдүүлэх нь

4. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, өнөөгийн хөгжил 

5. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий
    болгох нь

6. Олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох талаарх олон улсын туршлага

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх