Сургалтын мэдээлэл


Авлига ба бизнесийн ёс зүйн талаарх сургалт болж байна

2017/05/08  1433   0

Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Монгол Улс дахь авлига ба бизнесийн ёс зүй, авлигын эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.


2016 ОНД ХИЙГДСЭН СУРГАЛТУУД

2016/06/15  653   0

Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан “Нэгдсэн сургалт”-ыг 2016 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” Цонжинболдогт Дэлхийн банкны 14,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Энэхүү нэгдсэн сургалтад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 113 эрх бүхий албан тушаалтан оролцохоос 101 буюу 89,4 хувь нь оролцсон.


2015 ОНД ХИЙГДСЭН СУРГАЛТУУД

2016/06/15  696   0

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /Төрийн өмчийн хорооны харьяа Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн ЗДТГ, Цагдаагийн ерөнхий газар/-ууд нь бие дааж харьяа байгууллага, сумдын албан хаагч нарт мэдүүлгийн талаар сургалт зохион байгуулж, бүх албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж ажиллахад арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.


Статистик, сургалт мэдээлэл


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх