Хэн юу хэлэв?


УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД БОДИТОЙ, ДАЛАЙЦТАЙ ЯМАР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ, ҮР ДҮН НЬ ЮУ БОЛОВ ГЭДГИЙГ ХАРМААР БАЙНА.

2017/04/05  442   0

Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгнээс .....


Авлигатай тэмцэх газрын 10 сорилт

2017/01/12  744   0

Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болж, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. Энэ үед авлига, албан тушаалын хэргийг цагдаагийн байгууллага харьяалан шалгадаг байв. Нэгдэн орсон конвенц болон бусад улсын зөвлөмж, чиг хандлагыг дагаж манай улсад авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болох шаардлага тулгарсан билээ. Өдгөө арав дахь жил рүүгээ орж байгаа АТГ-ыг байгуулах эрх зүйн үндсийг 2006 онд баталсан Авлигын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар тавьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газарт өгсөн байхад даргыг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, УИХ-д ажлаа тайлагнадаг, ҮАБЗ-ийн дархлаатай, Үндсэн хуулийн бус байгууллагатай боллоо гэдэг шүүмжлэл тэр үеэс газар өвч, өнөөдөр ч үргэлжилж байна. АТГ 10 жил болохдоо 10 сорилттой тулж байна. Эхнээс нь тодруулъя.


АТГ байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдсөн бэ?

2017/01/12  631   0

-10 жилийн хугацаанд  өөрийн гэсэн ажиллах зарчим, өнгө төрхөө олчихсон байгааг тэд харуулж чадав-

АТГ байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдсөн бэ гэж олон хүн асуудаг. Тэгвэл тус газар ажиллаж эхэлснээр авлигын олон гэмт хэрэг ил болж төрийн өмчийг шамшигдуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн шуналыг өнгөрсөн хугацаад хангалттай хазаарласан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ажил хийсэн хүн адлуулдаг гэгчээр АТГ-ыг хүний эрхэнд халдлаа, ажлаа шударгаар хийж чадахгүй байна гэсэн олон шүүмжлэл гарч байсан ч тус газрын алба хаагчид энэ бүх хэл амыг огоорч өөрсддөө ногдсон ажлаа хийж гүйцэтгэсээр ийнхүү 10 жилийг ардаа үджээ. 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох юм.


Авлигатай тэмцсэн 10 жил

2017/01/12  629   0

-Авлигын ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлнэ-

Ердөө 10 жилийн өмнө бид авлига, авлигатай тэмцэх гэдэг ойлголтыг мэддэггүй байж. Харин өнөөдөр авлигатай тэмцдэг чиг үүрэг бүхий тусгай байгууллагатай, Авлигатай тэмцэх хуультай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болсон байна. АТГ өчигдөр /2017.01.11/ арван жилийн ойгоо тэмдэглэж, “Авлигатай тэмцэх үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа.


Ш.Раднаасэд: Энэ байгууллага цаашид хэрхэн ажиллах нь эхний 10 жилдээ тодорхойлогдсон

2017/01/11  523   0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн анхны даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд:

-Монгол Улс Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль батлагдсан бөгөөд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулагдсан юм. Ийм түүхэн хариуцлагатай цаг үед энэ байгууллагын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн анхны даргаар миний бие ажиллаж байснаараа бахархдаг. Энэ байгууллагын цаашид хэрхэн ажиллах нь эхний 10 жилдээ тодорхойлогдсон гэж харж байгаа. Анх байгуулагдах цаг мөчөөс эхлэн ажиллаж, тулгарсан бэрхшээл бүрийг хамтдаа даван туулж ирсэн, энэ байгууллагыг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж өнөөдрийн зэрэгт хүргэхийн төлөө хүчин зүтгэж байсан хамт олон-анд нөхөд, тусалж дэмжиж хамтран ажилладаг байсан дотоод, гадаадын байгууллагын удирдлага, ажилтнуудад баяр талархлаа илэрхийлье.


Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж: Битгий мохоорой, хуульд үнэнч, төрд үнэнч, түмэнд үнэнч байгаарай

2017/01/09  701   0

Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэе.

-Намайг 1994 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхад гаднаас ирсэн хүмүүс “Та нар авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болооч” гэж санал хэлж байсан. Энэ үе миний Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг санаачилсан үетэй таарсан юм. Тухайн үед “За даа, яадаг бол” гэж бодоод ажиглаад явсан. Төр, мөнгө хоёр хоорондоо холилдох, эрх мэдэлтнүүд дураараа дургих гаарч байлаа. Цагдаа, тагнуул гэх мөрддөг газрууд нь Засгийн газрын томилгоотой. Ийм үед Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага байх шаардлага улам бүр тодорхой болж байсан. Мөнгөний эрх мэдэл зузаараад ирэхээр 2003-2004 онд шиг санаж байна, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, С.Оюун нар Авлигын эсрэг хуулийн төслийг судалж, бичсэн. 


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна

2016/10/26  1054   0

УИХ энэ долоо хоногтоо багтаан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж ажиллахаар болсон юм. Яг үнэндээ авлига бол Монголын нийгмийн чөдөр тушаа болж ирсэн.


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүд юу хэлэв?

2016/10/26  782   0

Сонгуулийн дараа бүрэлдэн тогтсон шинэ парламентын намрын чуулган эхлээд удаагүй байна. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөгдөөд буй хуулиудын талаар гишүүдэд өөрийн байр сууриа хүргэсэн юм. Тэрээр энэ удаагийн чуулганаар төсвийн тухай хуулийг тал бүрээс нь харж байж батлах ёстой гэдгийг гишүүдэд сануулахын сацуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм. Уг хөтөлбөр олон нийтийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа нь үнэн. УИХ-ын гишүүд ч нийгмийн гаж үзэгдэл болж хувираад буй авлигатай тэмцэхэд зайлшгүй шинэ төсөл, хөтөлбөр хэрэгтэй гэсэн санааг удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ. Ингээд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.


Комиссар Х.Энхжаргалын “ЗА”

2016/10/14  1034   0

Авлигатай тэмцэгчид огт өөр стратегиар ажиллахаар төлөвлөж байгааг АТГ-ын шинэхэн дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал мэдэгдлээ.


Авлигатай тэмцэх бодлого буюу луужин хэрэгтэй

2016/10/12  790   0

Авлига хэмээх аалзны торонд манай төр засгийнхнаас авахуулаад дунд шатныхан бүгд орооцолдсон гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Нийгмийн энэ дайсантай тэмцэх хүсэл зоригтой хүмүүс, иргэний нийгмийн байгууллагууд өчнөөн байдаг ч өргөс авсан юм шиг цэвэрхэн болоогүй л байгаа. Эрх баригчид 2006 онд Авлигын эсрэг хууль баталснаас хойш, 2008 онд Авлигатай тэмцэх бие даасан байгууллага бий болгосон цагаас л авлига хэмээх өвчин “эдгэчих” юм шиг сэтгэсээр ирсэн.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх