ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2017/07/28  790   0

Авлигатай тэмцэх газар “Авлигын эсрэг хууль”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

2017 оны эхний хагас жилд  тус газар УИХ-аас 2012 онд тогтоосон орон тоогоор, УИХ-аас “Авлигын эсрэг  үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай  холбогдуулан шинэчилсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулав.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017/02/07  1376   0

Авлигатай тэмцэх газар 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил,улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд тайлант ондхийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар тайлагнаж байна.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2016/07/06  2393   0

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний хагас жилд хийгдсэн ажил, хүрсэн үр дүнг үүгээр тайлагнаж байна.


Авлигатай тэмцэх газрын 2016 оны I улирлын үйл ажиллагааны тайлан

2016/04/14  2182   0

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна. 

Нэг. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр:

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнд тулгуурлан 2016 онд анхаарч ажиллах болон хангалтгүй хэрэгжүүлсэн асуудлуудыг тусгасан албан бичгийг үнэлгээнд хамрагдсан төрийн 124 байгууллагад хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү. 


Авлигатай тэмцэх газрын 2015 оны үйл ажиллагааны тайлан

2016/01/08  1621   0

Авлигатай тэмцэх газар 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд тайлант онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар тайлагнаж байна.

Нэг. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр

Шилэн дансны тухай хууль батлагдан 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх болсонтой холбогдуулан ”Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж батлуулан, байгууллагын цахим хаяг болон дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнаар нь дамжуулан хүргэж арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажилласан. 

Авлигатай тэмцэх газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү. 


Авлигатай тэмцэх газрын 2015 оны I улирлын үйл ажиллагааны тайлан

2015/04/02  1842   0

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийгдсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна. Үүнд:

Удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын чиглэлээр:

Тайлангийн хугацаанд даргын зөвлөлийн хурлыг 1 удаа зохион байгуулж, Газрын даргын 63 тушаал батлагдан гарснаас 26 нь хүний нөөцийн чиглэлээр, 37 нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдон гарчээ. Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын тогтоолыг удирдлага болгон 1 албан хаагчид эрхэлсэн комиссар, 2 албан хаагчид ахлах комиссар, 6 албан хаагчид комиссар, 1 албан хаагчид дэд комиссар зэрэг дэв олгуулах, 7 албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоосон байна. 

Авлигатай тэмцэх газрын 2015 оны I улирлын үйл ажиллагааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Авлигатай тэмцэх газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

2015/01/05  2021   0

Авлигатай тэмцэх газар нь 2014 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үр дүнд суурилан тодорхой бодлого, чиглэлийн дагуу хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчилгүй болохыг илэрхийлдэг, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг тухай бүрт нь гаргадаг дадлыг хэвшүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийг төгөлдөршүүлэх, албан хаагчийн аюулгүй байдал, дотоодын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, судалгаа дүн шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, олон улсын туршлагад тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын аргачлалыг улам боловсронгуй болгох, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэлтэс, албадын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, албан хаагчид, ажилтнуудын ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.

Авлигатай тэмцэх газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 


Монгол Улсын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2014/04/10  2793   0

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулав.


Авлигатай тэмцэх газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

2014/01/13  3271   0

Авлигатай тэмцэх газар нь 2013 онд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийг татан оролцуулах, өсвөр үе, залуучуудад шударга ёсны үзлийг зөв төлөвшүүлэх, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлэн сайжруулах, үр дүнд хүргэх, байгууллага, албан хаагчийн аюулгүй байдал, дотоодын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, олон улсын туршлагад тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын аргачлалыг улам боловсронгуй болгох, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэлтэс, албадын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, албан хаагчид, ажилтнуудын ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа. 

Авлигатай тэмцэх газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх