ТББ хамтын ажиллагаа


Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллага

2015/10/21  2033   0

Авлигатай тэмцэх газар “Монгол Улсын боловсролын салбарын ил тод, хариуцлагатай байдал” төслийг хэрэгжүүлэгч “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага болон “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран Монголын баруун, зүүн бүсийн аймгуудад боловсролын илүү сайн чанартай үйлчилгээ хүргэх, төсвийн болон худалдан авах ажиллагааны ил тод, үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог бэхжүүлэх зорилготой Төслийн багийг мэдээлэл, арга зүйгээр хангах үүрэгтэй хамтран ажиллахаар судалгааны ажлаа эхлүүлээд байна.


Транспэрэнси интернэшнл Монгол ТББ

2015/10/21  1883   0

Авлигын эсрэг үндэсний стратегийн төслийг намрын чуулганаар УИХ-д өргөн барихтай холбоотой Авлигын эсрэг үндэсний стратегийн төслийн хэлэлцүүлэгийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-тай хамтран зохион байгуулав. 


Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ

2015/10/21  2033   0

Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-тай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн /хандив авахтай холбоотой хориглолт хязгаарлалт/ хэрэгжилтийн өнөөгийн байдал, нийтлэг илэрч буй зөрчил, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор судалгаа хийгдэж байна. 


“Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага

2015/10/21  2561   0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага хамтран 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны “А” танхимд “Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдвээр УИХ-ын гишүүд, улс төрийн нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан.


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх